СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-15

🔴LIVE: Хамба лам З.Санждорж: Усан туулай жилд томоохон хэргүүд шийдвэрлэгдэж, эдийн засаг сэргэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

XVII жарны усан туулай жилийн өнгө, ноён нуруу, Төгс Буянт зурхайн ёсны талаар “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж өнөөдөр /2023.02.15/ мэдээлэл өглөө.

“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж:

-XVII жарны усан туулай жилийн ерөнхий төлөв нь уламжлалт зурхайн судар номд усан туулай жилд ард түмэн өлсөх цангах зовлонгүй, өег цатгалан, элдэв төрлийн халдварт өвчингүй, бие мах бодь зовлонгүй, сэтгэл нь амар амгалан сайхан жил болно гэж буужээ. Төр засгийн эрх баригчид, хууль цаазаа ёсчлон сахиж чадваас түмэн олон ард иргэд аз жаргалтай, баяр цэнгэл, дуу хуур дэлгэр сайхан жил болно.

Хаврын урь 2-р сарын 04-нд орсон. Энэ өдөр тэнгэрт ямар үүлгүй, тунгалаг сайхан байсан. Иймд энэ хавар цас мөс эрт хайлж, хур тунадас цагтаа орж, гал усны аюулгүй байна. Мөн нийт нутгаар өвс ногооны гарц элбэг сайхан зун болох бол үр тарианы ургац арвин урт сайхан намар болно. Цас багатай өнтэй сайхан өвөл болно. Нийт хүн ардын хувьд тэр дундаа өвгөд, хөгшид буюу өндөр настанд ээлтэй зөөлөн жил, залуус буюу дунд суудалтад энгийн, нялхаст хатуу ширүүн жил болох магадлалтай гэж зурхайн төлөгт буужээ.

Нийгмийн амьдралд зөрчил маргаан ихтэй, залуусын нийгмийн оролцоо сайжирна. Улс төрийн тэмцэл хурцадмал, сөрөг хүчний үйл ажиллагаа идэвхэжнэ. Төрийн хууль цааз чангарч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх магадлалтай.

Урьд өмнөх туулай жилүүдэд тохиож байсан түүхэн үйл явдлууд давтагдах магадлалтай. Бурхны шашны шинэчлэл хийгдэнэ. Уламжлалт түүх соёлын олон амжилт гарна. Дэлхийд алдартай зочин гийчин ихээр ирж, аялал жуулчлал нэмэгдэнэ. Хууль бус үйл ажиллагаа ил болж, томоохон хэргүүд эцэслэгдэн шийдвэрлэгдэнэ. Улс орны эдийн засаг сэргэж, ашиг орлого сайжирна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.