Мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлж, малч ухаан, ажлын арга туршлагаараа манлайлж ажилласан малчдыг Сэлэнгэ аймгийн 2022 оны "Аварга малчин", "Аварга фермер"-ээр шалгарууллаа.
Ийнхүү Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Зүүнбүрэн зэрэг 15 сумаас аймгийн аварга малчид тодорсон бол 4 сумаас аймгийн аварга фермерүүд тодорсон юм. Эдгээр эрхмүүд аймаг орон нутгаас баримтлан ажиллаж буй эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болох бодлого зорилтод нийцүүлэн ажилласныг ийн үнэллээ.
Гэрэл зургийг: Сэлэнгэ аймаг Миний Монгол Телевиз
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.