Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод хоёрдугаар сарын 13-ны өдөр “Малчдын зөвлөгөөн-2023” болж өндөрлөлөө.
Тодруулбал, тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхлэх таатай боломж нөхцөлийг хэлэлцэх, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн эрчимжүүлэх мөн эрүүлжүүлэх, малчдад мал аж ахуйн талаар баримтлах бодлого, зорилтыг зөвлөгөөний үеэр танилцуулсан юм. Зөвлөгөөнд 17 сумын Засаг дарга, сумдын ХАА-н тасгийн дарга нар, 350 гаруй малчдын төлөөлөл хамрагдлаа.
Зөвлөгөөний төгсгөлд малчдын төлөөлөл асуулт асууж, саналаа хэлсэн бол зөвлөгөөнийг зохион байгуулагч тал болон ХАА-н чиглэлийн мэргэжилтнүүд хариулт өгсөн юм.
Ийнхүү хагас өдрийн турш үргэлжилсэн "Малчдын зөвлөгөөн-2023"-өөр малын өвчлөлгүй аймаг байхад анхаарч, малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнээ экспортлохоо зорьж буйгаа аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж онцлов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.