СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-14

🔴LIVE: “Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх уулзалт: Асуулт, хариултаар үргэлжилж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга Төрийн ордонд үргэлжилж байна. Хоёр өдөр үргэлжлэх хоёрдугаар шатны үйл ажиллагаа Зөвлөлдөх уулзалт хэлбэрээр болох бөгөөд оролцогчид иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, нийгмийн бодлого гэсэн багц сэдвүүдийг хэлэлцэх юм.

Хоёрдугаар шатны Зөвлөлдөх уулзалтад оролцох сонирхлоо 862 хүн илэрхийлснээс 812 нь баталгаажуулж 15 аймгийн оролцогчид нийслэлд ирэхээр замдаа гараад байгаа тухай өчигдөр Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа мэдээлсэн юм.

"Зөвлөлдөж шийдье" уулзалтын үеэр иргэний болон улс төрийн эрх, хариуцлагын асуудлаар Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Алтанзул мэдээлэл өгөв. 

Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Алтанзул:

-Эхний асуудал бол гадаадад төрж өссөн Монгол Улсын иргэний харьяалалгүй иргэдийн эрхтэй холбоотой. Энэ бол хүний оршин суугаа газраа чөлөөтэй сонгохтой холбоотой. 200 мянга орчим Монгол Улсын иргэн гадаадад амьдарч байна. 

Эдгээр иргэнд харьяаллын асуудал тулгардаг. Монгол Улсын хувьд нэг улсын харьяат байхыг хуульчилж өгсөн. Гадаадад байгаа иргэдийн тодорхой хувь нь нутаг дэвсгэрийн зарчмыг хүлээн зөвшөөрсөн улс оронд ажиллаж амьдарч байна. Хүүхдүүд нь тэнд төрж өссөн учраас автоматаар уг улсынхаа иргэн болдог. Хүүхдийн хувьд насанд хүрээд тодорхой сонголт хийж болно. Хоёрдмол харьяаллын асуудал бий болно. Манай улсын хувьд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Бид хязгаарлагдмал хоёрдмол харьяаллын асуудлыг ярьж, судалж болох юм. 

Гадаадад төрж өссөн иргэний харьяаллын асуудлыг бид судалж үзэх шаардлагатай юу? Манай улс Гадаадын иргэн харьяатын хуульдаа нарийвчилсан зохицуулалт хийх шаардлагатай юу гэдэг талаар зөвлөлдөх санал асуулгаар иргэдээс асууна. 

Гадаадад төрсөн монгол иргэдэд харьяалал олгох нь:

-Өндөр хөгжилтэй оронд төрж өссөн, боловсрол эзэмшсэн хүний чадварыг өөрийн улсын хөгжил дэвшилд ашиглах,
-Гадаад улсад төрсөн иргэний хөрөнгийг өөрийн улсдаа татаж, үндэсний хөрөнгө оруулагч гэж дэмжих, 
-Хүн ам зүйн бодлого буюу хүн амаа өсгөх, 
-Уугуул соёлоо гадаад улсад сурталчлах, хоёр улсын "ардын дипломат харилцааг бий болгох", 
-Өөрийн төрөл садан ах дүү нартайгаа визгүйгээр чөлөөтэй уулзах давуу талтай" гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.