Согтуурсан үедээ төрсөн эцгээ хутгалж хөнөөсөн хэрэг 02 дугаар сарын 13-ны өдөр гарчээ.
Цагдаагийн байгууллагад 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Эрэгтэй хүн цээжин тус газраа хутгалуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус хороонд оршин суух 62 настай, эрэгтэй “Э”-г цээжин тус газарт хүү 40 настай, эрэгтэй “О” гэгч нь согтуурсан үедээ хутгалж амь насыг нь хөнөөгөөд зугтсан байжээ.
Цагдаагийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжилж, тус этгээдийг баривчилж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.