СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-02-14

Хууль бусаар ан агнасан Саудын Араб, Йордан улсын иргэдийг 12 саяар торгожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын шүүхээс хууль бусаар ховор ан амьтан агнасан этгээдүүдэд ял оноожээ.

Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Э.Э, A.A, S.I, A.M, A.N, A.Kh, А.А нарыг "Хууль бусаар ан агнах" гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Монгол Улсын иргэн Э.Э, Саудын Арабын хаант улсын иргэн A.A, S.I, A.M, A.N, A.Kh, Йорданы Хашемит хаант улсын иргэн А.А нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж, 2022 оны долоодугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр 3.7 сая төгрөгийн үнэлгээ бүхий ан амьтныг дробинка буугаар буудаж агнажээ.

Тодруулбал, хоёр сая төгрөгийн эм хар сүүлт зээр, 1.7 сая төгрөгийн эр хар сүүлт зээрийг агнасан аж.

Хар сүүлтийг Улаан номонд ховор амьтны жагсаалтад оруулсан тул Засгийн газраас 2012 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан хэргээр Эрүүгийн хуулиар ял оноосон байна.

Ингэхдээ Эрүүгийн хуульд заасан "Хууль бусаар ан агнах" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шүүхээс дүгнэсэн юм.

Улмаар Монгол Улсын иргэн Э.Э-г 5.4 сая, Саудын Арабын хаант улсын иргэн A.A, S.I, A.M, A.N, A.Kh, Йорданы Хашемит хаант улсын иргэн А.А нарыг 12 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

Шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хоёр тээврийн хэрэгслийн үнэ 39.5 сая төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах, хохиролд амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж, нийт 7.4 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.