СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сураггүй болсон 12 настай хүүхдийг олжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 12 настай хүүхэд энэ сарын 12-ны өдөр сураггүй алга болжээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 12-ны өдөр 12 настай, эрэгтэй хүүхэд оршин суух газраасаа сураггүй алга болсон талаарх дуудлага, мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газраас Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нартай хамтран эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан байна. Улмаар энэ сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Иргэд та бүхнийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.