СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-13

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дуудлага мэдээлэл өссөн. Иймээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллалаа. Тухайлбал, 880 орчим цэгт 506 алба хаагч ажиллаж, 50 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Телекамер буюу e-police аппликэйшнээр 43 мянга гаруй зөрчил илрүүллээ” гэв.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ. Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 606 иргэнд арга хэмжээ авсан байна. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх  зорилгоор баасан гараг бүр хяналт шалгалт хийх юм. Зах, худалдааны төвийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа газар нэмэлтээр цагдаагийн алба хаагч ажиллуулж байгааг мөн хэлж байлаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.