СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-13

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хил дээр ажиллаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх улсын дархан хилийг эргэж, өмнөд хил дээр үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагчидтай уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Монгол Улсын баатар С.Лхагвадоржийн нэрэмжит хилийн цэргийн 0129 дүгээр ангийн байрлалд хүрэлцэн ирэхэд тус ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэн жагсаж угтав.

Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн захирагч, хурандаа В.Хундгаа ангийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид танилцуулав.

Ангийн бие бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлбүх эх орныхоо 8,252 км урт торгон хилийн халдашгүй дархан байдлыг нүд цавчилгүй, нэр төртэй хамгаалж байгаа хилчин дайчид, тэдний ар гэрийнхэнд Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв.

Хил хамгаалах алба бол бие сэтгэлийн их тэнхээ, тэвчээр, сонор сэрэмж, байнгын бэлэн байдлыг шаардсан нэн хариуцлагатай алба гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Цаашид улсын хил хамгаалалтын чадавхыг сайжруулах, найдвартай байдлыг хангах, шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, хилчдийн нийгэм, эрх зүйн баталгааг бүрдүүлэхэд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгийг хэлж, амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хилийн цэргийн 0129 дүгээр ангид ажиллах үеэрээ тус ангид машин, техник гардуулах ёслолд оролцов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.