СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-02-13

🔴LIVE: Ардчилсан нам ядуурлаас гаргах ажлын хэсэг байгуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралджээ. Бүлгийн хуралдаанд АН-ын дарга Л.Гантөмөр оролцсон бөгөөд бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:

-Ардчилсан намын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Иргэдийн 70 хувь нь ядуурсан гэдэг судалгааны дүн байна. Төр засгийн буруу бодлогоос шалтгаалж иргэдийн амьдрал ийм хүнд нөхцөлд оржээ. Ардчилсан нам энэ 70 хувийг бууруулахын тулд яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Нэгдүүгэрт, Ажил хийж байгаа иргэд, бизнес эрхлэгчдэд очих дарамт маш их байна. НӨАТ, Татварын хуулийг засаж залруулах шаардлагатай байна гэж судалгаанд оролцогчид хариулсан байна. Мөн . Цагдаа, прокурор, татвар, гаалийнхан аж ахуй нэгжээ дарамталдаг байдлаа өөрчлөх ёстой. Ардчилсан нам ядуурлаас гаргах ажлын хэсэг байгуулна. Энэ бүрэлдэхүүнийг Ж.Батсуурь гишүүн ахлаад явна. Ирэх тавдугаар сарын 1 гэхэд энэ бүрэлдэхүүн ядуурлаас гарах арга хэмжээг боловсруулна гэж үзэж байна. 

Хоёрдугаарт, Сүүлийн арван жилийн хугацаанд манай улсын эдийн засаг огт өөрчлөгдөөгүй байна. Манай намын хувьд дөчин мянга, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлсэн. Тэгвэл өнөөдөр хэрэгцээтэй байгаа 400 мянган өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох хөтөлбөрийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Ер нь эдийн засгийн 2-3 дахин өсгөх бодлогыг маш яаралтай гаргая гэж байгаа юм. Энэ хөгжлийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Ц.Туваан гишүүн ахлаад явна.

Гуравдугаарт, Иргэдийн хувьд шударга бус байдал, авлигаас үүдэж иргэдийн 70 гаруй хувь нь ядуу байна гэдэг судалгаа байна. Тендер нэрийн дор их хэмжээний авлига явагддаг юм байна. Иймд бид тендер нэрийн дор хулгай хийдэг, бүлэглэж үгсэж ажилладаг энэ орчныг арилгана. Энэ чиглэлийг Н.Ганибал гишүүн ахлуулсан бүрэлдэхүүн гарч ажиллана. Богино хугацаанд 33 хуудастай тендерийн хуулийг таван хуудаст багтаах ажил хийгдэнэ.

Дөрөвдүгээрт, Ардчилсан нам хамтын удирдлагын нам болж байгаа. Манай нам нээлттэй нам болно. Ардчиллын төлөө бидэнтэй хамтрах гэж байгаа бүх хүнийг эгнээндээ нэгтгэнэ. Ардчиллын төлөө явж байгаа бүх хүнийг бид урина, хажиглахгүй, гишүүнээ хөөдөггүй нам болно. Олон ургальч үзлийн талбар байх болно. Дээр нь бид хариуцлагатай нам болно. Шударга ёсыг нам дотроо тогтооё. Нам дотор арын хаалга байхгүй. Хөдөлмөрлөсөн хүмүүс нь урагшаа яв, зүтгэсэн хүмүүс нь, ард түмэндээ танигдсан хүмүүс нь дээшээ явъя. Нам бүтнээрээ тэр хүмүүсийн талд байя. Хаа нэг газраас арын хаалганы хүн орж ирж, мөнгөтэй нь дээш явдаг байдлыг халъя. 

Сонгуульд ялагдсан бол хариуцлагаа үүрдэг байх, хэрэгт холбогдсон бол намын гишүүнээсээ түдгэлздэг байя гэж байна. Нам хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг хангадаг байж болохгүй. Бид дүрмээ шинэчлэн батална.

Бид энэ хэлэлцүүлгээ цаашдаа долоо хоног тутам, сар тутам явуулж, олон нийтийг хамарсан, салбаруудыг хамарсан хэлэлцүүлэг болгоод, бодлогууд боловсруулж, УИХ, Засгийн газраар батлуулж байх ийм шийдэлд хүрээд байна гэв.

Сурталчилгаа

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN
1 жилийн өмнө
129.205.113.145

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.