СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-02-13

Нас барсан охиныхоо хүүхдийн мөнгийг арван жилийн хугацаанд авч байжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Иргэн Б нь өвчний улмаас 2005 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан охин А-г нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй бодит байдлыг нуужээ.

Улмаар нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог хүүхдийн мөнгийг 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд сар бүр 20.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 100 мянган төгрөг,

Эрүүгийн хуульд зааснаар хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан бол гэмт хэрэгт тооцохоор тогтоосон ба Б-гийн шунахай сэдэлтээр хүүхдийн мөнгийг хууль бусаар авсан үйлдэл нь 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж шүүх дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг 5.4-27 сая төгрөгөөр торгох, эсхүл 140-480 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Шүүх Б-ийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан түүнд 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, нийгмийн халамжийн санд учруулсан 4.4 сая төгрөгийг түүнээс гаргуулан хохирогч байгууллагад олгохоор шийдвэрлэжээ.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.