СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МИАТ компани Катар улс руу нислэг үйлдэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Доха чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогджээ.

Зам,тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Катар Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхийлөгч Мухамед Фале Ал Хажритай уулзаж, агаарын харилцааны асуудлаар санал солилцож, хоёр улсын үндэсний агаарын тээвэрлэгчдийг томилсон “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А/22 тушаалаар “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Доха чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдсон юм.

Мөн уулзалтаар хоёр улс хоорондын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан байна. Монгол Улс, Катар Улсын Иргэний нисэхийн байгууллагууд 2014 онд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн төслийг тохирч үзэглэсэн бөгөөд уг хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар тохирчээ. Уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдэх юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.