СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэрээсээ гараад сураггүй болсон 60 настай иргэний цогцсыг олжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Барчингийн-Ам” гэдэг газар /дүүргээс урд зүгт 27 км-т/ иргэн М-нь 02.07-ны өдрийн 10:00 цагт Налайх дүүрэг рүү явна гэж гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 02.09-ний өдрийн 09:24 цагт ОБЕГ-т хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид иргэн М /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 02.11-ний өдрийн 10:00 цагаас Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Хар чулуутын-Ам”, “Городок”, “Их уурхайн-Ам, “Тоосгоны үйлдвэр”, “Барчины-Ам” гэдэг газруудад зохион байгуулсан байна. Мөн өдрийн 16:10 цагт гэрээс нь хойд зүгт 8 км-т “Налайх гол” гэдэг газраас цогцсыг олж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.