Боомтын сэргэлтийн хүрээнд Гаалийн байгууллага бүрэн цахимжлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ГЕГ-т ажиллажээ.
ГЕГ-ын дэргэд цахим удирдлагын төвийг шинээр байгуулж тус төвтэй харьяа байгууллагын 18 газар хороо, 29 боомт, 115 гаалийн хяналтын бүсийн камерын системийг бүрэн холбожээ.
Мөн ГЕГ-т олон улсын жишигт нийцсэн лаборатори ашиглалтад орсон байна.
БНХАУ-д экпортолж буй бараа бүтээгдэхүүнд хийсэн манай улсын Гаалийн төв лабораторийн шинжилгээний үр дүнг тус улс хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.