СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-11

Эрэн хайх, аврах баг гуравдахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

БНТУ-ын Хатая мужийн Антакья хотод Монгол Улсын Эрэн хайх, аврах баг гуравдахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна.

Эрэн хайх, аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 10-нд нурангид дарагдсан хоёр иргэний цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

БНТУ-ын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа болон Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Ж.Бадамбазар нар аврах багийн бааз, хээрийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Түүнчлэн гамшигт нэрвэгдсэн 11 хүний гар, хөл хугарч, бусад нь шоконд орж дотор эрхтний гэмтэл авсан байсныг эмчилсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.