СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлогдов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болох товтой байсан. Гэсэн ч түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг гуравдугаар сарын 6-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.

Тодруулбал, Өнгөрөгч оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч М эсрэг урсгал сөрөн долоон автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан ноцтой хэрэг гарсан. Тус хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.02.10/ болох байсан ч түүний өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай байгаагаа шүүх бүрэлдэхүүнд мэдэгдсэнээр шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлогдоод байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.