СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-10

Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид төсвийн 85 сая төгрөгөөр гадаадад зугаалжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу нийгмийн сүлжээнд түгсэн “Налайх дүүргийн ИТХ-ын ажлын алба төсвийн мөнгөөр гадаад улсад тансаглаж байна” гэх мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулжээ.

Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын даргын захирамжаар ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтад 29 хүнийг хамруулахаар шийдвэрлэж, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахдаа

Хянан шалгалтаар төсвийн ангилал, зардлыг оновчтой тодорхойлж төсөвлөн зарцуулаагүй, АТГ-аас өмнө хүргүүлсэн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлээгүй, ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, Ёс зүйн хорооны үйл ажиллагаа хангалтгүй зэрэг нөхцөл байдлууд илэрчээ.

Цаашид авлигын гэмт хэрэг, зөрчил үүсгэхгүй, албан тушаалтнуудын ёс зүйн зөрчил, дутагдал гаргахгүй байх, төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн хөрөнгийг үр ашигтай төсөвлөн зарцуулж байх чиглэлээр албан зөвлөмжийг Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяад хүргүүлсэн байна. Түүнчлэн зөвлөмжийн мөрөөр холбогдох арга хэмжээг авч, биелэлт, үр дүнгийн талаар Авлигатай тэмцэх газарт эргэн тогтоосон хугацаанд хариу мэдэгдэхийг зөвлөжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.