СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олон оролцогчтой хэргийн шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийдэг болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар /2023.02.09/ “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ыг баталсан байна.

Олон оролцогчтой хэргийн шүүх хуралдааныг явуулах танхимын зай талбай хүрэлцээгүй байгаагаас шалтгаалан шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах боломжгүйд хүрэх, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн эрх зөрчигдөх эрсдэлтэй байдаг.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт “Анхан шатны шүүх шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийж болох бөгөөд нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл батална” гэж заасны дагуу дээрх журмыг баталжээ. .

Улсын хэмжээнд анхан, давж заалдах шатны шүүхийн 41 тамгын газрын 47 байр, 130 гаруй шүүх хуралдааны танхимд жилд дунджаар 81 мянга, 1 сард 6750, өдөрт 302 шүүх хурал болдог байна. Шүүх хуралдааны танхимын талбайн хэмжээг дундажлан авч үзвэл нийслэлд 32.25 м.2 байгаа бол орон нутагт 48.13 м.2 байна.

Шүүх хуралдааны танхимыг багтаамжаар нь үзэхэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 12,5 м.2 буюу хамгийн жижиг талбайтай танхимд тооцогдож байна.

Харин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд 234 м.2, Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 208.8 м.2, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 102 м.2 буюу хамгийн том талбайтай танхимтай юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.