СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ховдод сурагч охин амиа алдсан хэргийг УЕПГ хяналтандаа авъя

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Өсвөр насныхан нэгнээ дээрэлхэж, хайр найргүй зодож, нүүр рүү нь өшиглөх  нүд хальтрам бичлэг олшрох болов. Олныг сэрдхийлгэсэн ийм үйлдэл байсхийгээд л цахим орчинд ил болоод байгааг анзаарсан уу. Тэрхэн мөчид нийтээрээ уулга алдан шуугиад эхлэнгүүт цагдаагийн байгууллагаас “Шалгаж байна” гэсэн үгээр гал унтрааж тайвшруулна. Нэгэнтээ ийм жишиг тогтсон. Харин маргааш нь дахин нэг сенсаци дэгдэнгүүт өнөөх хүүхдийн эрхийн асуудал хөсөр хаягдаад өнгөрдөг хуурмагхан дүр зургаар бид өнөөдрийг зогоож байна.

Гэтэл өвлийн амралт дуусч хичээл эхлэхээс хоёрхон хоногийн өмнө . Өсч өндийж бүрэн төлөвшиж амжаагүй хүүхдүүдэд нэгнийгээ турбогоор цохиж алах сэдэл санаа байна гэдэгт итгэмгүй. Сэтгэлд ч багтамгүй. Талийгаач охины ар гэрийнхний өгсөн мэдээллээс харвал харамсалтай нь энэ үнэн байх хангалттай үндэслэл байгаа аж.

Юу гэвэл, талийгаач охины ээж болон үеэл дүү орон нутгийн хэвлэлд ярихдаа . Түүнээс хойш тархи толгой нь өвдөж, бөөлжиж унтаж чадахгүй болоод эмнэлэгт очиж оёо тавиулахад бүсийн оношилгооны төв нь “сүйдтэй зүйл биш” гээд дөрвөн удаа буцаажээ. Тэр бүү хэл хөнгөн гэмтэлтэй хүүхэд дахин дахин авчирлаа гэж ар гэрийнхнийг нь загнасан гэх. Энэ хооронд охины ухаан санаа нь самуурч хориод хоног явсны дараа тэсвэрлэх аргагүй болж дахин эмнэлэгт очиж нугаснаасаа ус авахуулаад нас барсан эмгэнэлтэй явдал гарсан байна. Үйл явдал ингэж үргэлжлэх хугацаанд 3-4 охин байнга заналхийлсэн, турбогоор толгой руу нь цохьсоныг үеэлдээ ярьж, амьсгал хураахын өмнө эмнэлгийн үүдээр орж явахдаа ээждээ хэлжээ.

Энэ бүхнийг орон нутгийн хэвлэлүүд  нэхэн сурвалжлахдаа аймгийн Засаг дарга, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсролын байгууллага, цагдаа сэргийлэх гээд байж болох газруудаас тодруулахад бүгд нэг л хариулт өгсөн байгаа юм. Тэр нь өнөөх “Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Прокурорын зөвшөөрөлгүй, шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй учраас ярих боломжгүй” гэх мянган үгний таглаагаа хэлж. Гэвч гол сэжүүр болох шүүх шинжилгээний дүн сарын дараа гарах журамтай. Өнөөгийн нөхцөлд сар шинийн баяр амралтын урт өдрүүд үргэлжлэх учраас илүү их хугацаа ч шаардаж мэднэ.  

Үнэн хэрэгтээ сурч боловсорч, төлөвшиж байх ёстой сурагчид хүн амины хэрэгт сэжиглэгдэж явна гэдэг энэ нийгэм хаашаа явж байгааг илтгэж байгаа биш үү. Яаж ч бодсон энэ кейс зүгээр нэг шуугиад өнгөрөх асуудал огт биш. Харин ч нийтээрээ шүүн хэлэлцэж, зөв буруугаа мэдэлцэж гарц шийдэл хайх цаг. Харамсалтай нь тэгтлээ өргөн хүрээг хамарсангүй. Маргааш дахиад л мартаж дараагийнхаа “халуун” сэдэв рүү орно. Хэргийн мөрдлөг, цагдаагийн байгууллагын  өгч буй тайлбар мэдээллээс харахад хүний эрх зөрчсөн, туршлага дутах зүйл байгаа гэж хардаж болохоор. Ар гэрийнхнийх нь мэдээллээр бол бүх зүйл тодорхойгүй, нэг л бүрхэг болж эхэлжээ.

гэж үзэж байгаа аж. Тиймээс сурч боловсрох орчинд үйлдэгдсэн энэ мэт ноцтой хэргийг дахин давтан гаргахгүй, улам даамжруулахгүйн тулд Ховдод сурагчид нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй хэрэгт тал бүрээс анхаарал хандуулъя. Бүр . Үгүй бол хүн амины ноцтой хэрэг үйлдэгдээд долоо хонож байхад хэвлэлээс өөр шуурхай ажиллаж байгаа газар цөөн байна. Орон нутгийн цагдаагийн газар энэ хэргийг мөрдөх нь битгий хэл насанд хүрээгүй хүүхдээс байцаалт авахдаа хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан нь хөндөгдөж эхэллээ.

Анхаарал хандуулах үүрэгтэй төрийн байгууллагууд нь ч “унтсан” байдалтай. Бид хэргийн талаар холбогдох байгууллагуудаас нь тодруулахад  ХЭҮК “Эрүүгийн хэрэг учраас манайх оролцох боломжгүй” гэсэн бол  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар орон нутаг дахь салбар нэгжээс лавла гэв. Харин Ховд аймаг дахь хүүхэд хамгааллын салбар нэгж нь “Талийгаач охин тусламж хүсч бидэнд хандаагүй” гэлээ. Сүүлийн найдвар буюу ерөнхий боловсролын сурагч амиа алдсан хэрэгт хамгийн түрүүнд анхаарал хандуулж байх учиртай БСШУЯ “Аймгийн Засаг дарга, боловсролын газраас цаг тухай бүр нь мэдээлэл авч байгаа. Хуулиараа ийм дүрэм журамтай” гэсэн юм.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн төв, орон нутгийн хэвлэлд өгсөн тайлбарлаас түүвэрлэж харвал “Орон нутгийн удирдлагын зүгээс өнөөдөр талийгаач охины ар гэрийнхэнтэй уулзсан. Бид энэ харамсалтай хэрэгт анхаарал хандуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гэх мэдээллийг шүүх эмнэлгийн байгууллагаас өгсөн. Тухайн гэр бүл нь орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газрын хяналтад байдаг, бүртгэлтэй байсан. Охин зургадугаар сургуульд сурч байхдаа завсардсан учраас насан туршийн боловсролын төв рүү шилжсэн юм билээ. Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтыг хийж байна. . Бид орон нутагт журмын дагуу насанд хүрээгүй хүүхдийн хамгааллын чиглэлээр өмгөөллийн ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг” гэжээ. 

С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны  мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 34 (7019)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.