Эрэн хайх, аврах баг 5 хүнийг эсэн мэнд олж, 12 иргэний цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө
БНТУ-д эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсаас очсон эрэн хайх, аврах баг эрэлч хоёр нохойн хамтаар таван хүнийг /2023.02.09/ эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө. Ингэснээр нийт найман хүнийг /2023.02.08-ны өдөр 3 хүн/ эсэн мэнд нурангиас гаргаад байна.
Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /дөрөв нь хүүхэд/ цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Харин газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн баг хээрийн эмнэлгийн майханаа дэлгэж, тоног төхөөрөмжөө суурилуулан, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.