СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-02-09

Хөгжлийн банкны сонсголын дараа нүүрсний хулгайн асуудлаар сонсгол зохион байгуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Төрд шургалсан хулгай, луйвар багасаж, албан тушаал, эрх мэдэлтнүүдийг гэсгээн шийтгэхийг л нийгэм даяараа хүлээж байна. Тэгвэл УИХ-ын Хянан шалгах  түр хороо Хөгжлийн банкны хууль бус үйл ажиллагаанд оролцогчдыг гэрчээр дуудаж, нотлох баримтыг танилцуулж, ард түмний засаглах эрхийг хангаж, парламентын хяналтыг хэрэгжүүлж, шинэ жишиг тогтоолоо.

Энэ бол  Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй арга хэмжээ юм. Хууль бус үйлдлийг илрүүлэх, бодит үнэнийг ард түмэндээ илчилж, нийгмийн хүсэмжлэл буюу шударга ёсыг тогтооход маш чухал алхам болохыг энэ өдрүүд харуулж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна" гэсэн заалтыг тусгасан. Үүний дагуу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хууль батлагдсан. Хэрэгжиж эхэлснээрээ. Мөн УИХ-ын хяналтын чиг үүргийг шинэ шатанд гаргасан учраас бид одоо нийтээрээ тэмцэж эхэллээ гэж Намрын чуулганы хаалтын үеэр хэлсэн нь саяхан.

Ямартай ч хяналтын сонсголыг энэ удаад удирдаж буй төрийн түшээд шударга, мэдээлэлтэй, ёс зүйтэй хандаж буйд олон нийт таатай байгаад зогсохгүй сайн жишиг тогтоож өгч буй нь нэн чухал. Хөгжлийн банкны сонсголын дараа нүүрсний хулгайн асуудлаар Хянан шалгах түр хороо сонсгол зохион байгуулна. УИХ-ын Хянан шалгах түр хорооны шат дараалсан эдгээр сонсголууд олон асуудлын учгийг тайлах нь гарцаагүй.

Ямартай ч сүүлийн хэдэн өдрийн сонсголоор улстөрч, албан тушаалтнууд ах дүүс, найз нөхдөөрөө хэрхэн бүлэглэн дээрэм хийсэн, банкны дампуурлыг хэрхэн зохион байгуулахыг завдсан, зээлийг зориулалтын бусаар зарцуулан дараагийн хулгайгаа хийх нүхээ ухсан зэрэг хууль бус олон үйлдлийг бид өнгөрсөн өдрүүдэд сонсч, мэдэж авлаа. Сайн жишиг тогтлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.