СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-02-08

🔴 Х.Болорчулуун: 130 улсын аварга малчин тодрууллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж нийт 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар,  УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар танилцуулав.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олон шалгарлаа.

Энэ жил 21 аймгийн 170 сумын 195 багаас улсын аварга малчинд 208, Улсын хошой аварга малчинд 20, улсын аварга саальчинд 10, улсын аварга фермерт 12 нийт 250 хүнийг тодорхойлон ирүүлсэн. Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер шалгаруулах журмын 34 шалгуур үзүүлэлтийн дагуу орон нутгаас ирүүлсэн малчдыг шалгаруулж, тус журмын шаардлагыг хангаж хамгийн өндөр оноо авсан 10 малчныг улсын хошой аварга, 140 малчныг улсын аварга малчин, зургаан саальчныг улсын аварга саальчин, есөн фермерийг улсын аварга фермерээр шалгарууллаа.

Мөн 2022 онд тариалангийн салбарт гаргасан ажлын амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ажлын амжилтаараа тэргүүлсэн 12 аймгийн нийт 14 аж ахуйн нэгж, 32 иргэний тодорхойлолт, ажлын амжилтын үзүүлэлтийн талаарх материалыг хүлээн авч журмын дагуу шалгаруулж, шаардлага хангасан 12 шилдэг аж ахуйн нэгжийг улсын аварга тариаланч хамт олноор, 21 иргэнийг улсын аварга тариаланчаар шалгарууллаа.

2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно

Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгож байна.

Энэхүү зорилгын хүрээнд 2023 оны ноолуур бэлтгэлд зориулан Олон Улсын Санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон арилжааны банкны эх үүсвэрээр 500.0 (таван зуу) хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгохоор Засгийн газраас шийдвэрлэлээ.

Өнгөрсөн жил манай улс 315 сая долларыг угаасан ноолуураас орсон. Цаашид самнасан ноолуур гаргаж чадвал нэг миллиард доллар олох боломжтой. Энэ жилдээ 32 тэрбум төгрөгийг хүүгийн татааст, 300 орчим тэрбум төгрөгийг жилийн 5-7 хувийн хүүтэй зээлэхээр боллоо. 

Мөн Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах Засгийн газрын 37 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ХАА, хүнсний чиглэлээр бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоор болов. Мөн хаврын тариалалтад зориулж буудайг 30 хувиар, ногооны үрийг 80 хувиар хөнгөлөх шийдвэр гаргалаа. Ирэх тавдугаар сард багтааж 5,5 сая үхэр сүргийг ээмэгжүүлэх ажил хийнэ. Энэ ажилд 13 тэрбум төгрөг орно. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.