СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-02-08

🔴 Ж.Ганбаатар: БНХАУ-ын нүүрсний харилцагч нарт "Битгий дарга нарт хандаад байгаарай" гэдгээ сануулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж нийт 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нар танилцуулав.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлнэ. Энэ ажилтай холбогдуулан ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийг шинэчлэн боловсруулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-д даалгалаа.

Хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын нүүрсний 150 харилцагч ирнэ. Тэдэнд манай улс нүүрсээ тусгай гарцаар хурдан шуурхай, хил үнээр гаргах гэж байгааг тайлбарлана. Өмнөх шигээ битгий дарга нарт хандаад байгаарай гэдгээ сануулна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.