СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Хөгжлийн Банк 355 төсөл, хөтөлбөрт 2 их наяд 540 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. 

Өнөөдрийн сонсголоор улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжсэн төсөл арга хэмжээний хэрэгжилт үр дүнг сонсох юм. 

Сонсголын эхэнд Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төслүүдийн хэрэгжилтийн үр дүн Эрчим хүчний яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Гудамж төслийн талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа. 

Үүнд: 

-Зам, тээврийн хөгжлийн яамны 86 төсөлд 1.3 их наяд төгрөг 
-Эрчим хүчний яамны 50 төсөлд 582.6 тэрбум төгрөг 
-Барилга хот байгуулалтын яамны 37 төсөлд 171.8 тэрбум төгрөг 
-Гудамж төслийн 99 арга хэмжээнд 138.9 тэрбум төгрөг 
-Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 46 төсөлд 107.9 тэрбум төгрөг
-Сангийн яам, Гаалийн ерөнхий газрын таван төсөлд 118.8 тэрбум төгрөг 
-Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 26 төсөлд 59 тэрбум төгрөг 
-Шадар сайдын хүрээний нэг төсөлд 20 тэрбум төгрөг 
-Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам гурван төсөлд 11.1 тэрбум төгрөг 
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нэг төсөлд найман тэрбум төгрөг
-Эрүүл мэнд, спортын яамны /БШУСЯ/ нэг төсөлд хоёр тэрбум төгрөгийг тус тус хөрөнгө оруулжээ.

Дээрх 74 төслийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт 2017 онд хүлээлгэн өгөхөд 50 нь бүрэн хэрэгжсэн байжээ. Харин 24 төсөл нь 5-96 хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд тэдгээрийн хэрэгжилтийг нягтлахад 13 төсөл хэрэгжиж дуусаагүй, зарим нь хэрэгжээд дууссан ч ашиглалтын байдал хангалтгүй байна гэж дүгнэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.