СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Бусад | 2023-02-07

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд эмгэнэл илэрхийллээ.

ЭМГЭНЭЛД:

“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж, гэмтсэнд Монгол Улсын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ хүнд цаг мөчид бид туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, уй гашуу, гарз хохирлыг Бүгд Найрамдах Турк Улс бүх нийтийн хүчин чармайлтаар богино хугацаанд даван туулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.