СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Долоо хоногийн сүүлчээр цас орж, хүйтний эрч бага зэрэг чангарна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2023.02.07/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины  орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр.  Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -33...-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг  нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -29..-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -15...-20 градус, бусад нутгаар -20...-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус,  говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -6...-11 градус,  бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.  

Өнөөдөр Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно

Хоёрдугаар сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38  градус, өдөртөө  -22...-27 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -1...+4 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 11-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.