СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-06

ХАСХОМ мэдүүлэх хуулийн хугацаа дуусахад 9 хоног үлдлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд нь жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.

2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 10.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 38.4 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 77.1 хувь нь 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлээд байна.

Мэдүүлгээ шинэчилсэн гаргах хугацаа дуусахад 9 хоног үлдсэн тул мэдүүлэг гаргагч Та бүхэн хуульд заасан үүргээ биелүүлж мэдүүлгээ үнэн зөв, бүрэн гүйцэд мэдүүлэхийг АТГ-аас анхаарууллаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.