СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: "Ди Би Эм лизинг" ХХК-иас олгосон зээлүүдийг хэлэлцэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр эхэллээ.Тус сонсголоор эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аас олгосон зээлүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. 

“Ди Би Эм лизинг” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн 33 хуулийн этгээдэд 115 тэрбум төгрөгийн санхүүгийн түрээсийн санхүүжилт олгожээ. Засгийн газрын 155 дугаар тогтоолоор тус компанийг татан буулгасан. Татан буулгахтай холбоотой нийт 477 сая төгрөгийн зардал гарсан. Улмаар Засгийн газрын 252 дугаар тогтоолоор үйл ажиллагааг нь сэргээсэн байна. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт санхүүгийн түрээсийн үлдэгдэл 84.8 тэрбум төгрөг, үнэ цэнийн бууралт нь 9.5 тэрбум төгрөг болжээ.

-Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөлд 10.5 тэрбум төгрөг,
-Газар тариалан техникийн шинэчлэл хийх төсөлд 48.5 тэрбум төгрөг,
-Боловсруулах үйлдвэрийн төсөлд 6.8 тэрбум төгрөг, 
-Нүүрс экспортын тээвэрлэлтийн төсөлд 9.5 тэрбум төгрөг, 
-Эрчим хүчний тоног төхөөрөмжид 3.2 тэрбум төгрөг, 
-Уул уурхай, нүүрсний экспортыг дэмжих тоног төхөөрөмжийн төсөлд 46.3 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. 

Хөгжлийн компанийн охин компани болох “Ди Би Эм” лизингээс олгосон санхүүгийн түрээс түүний үр дүн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар шинжээчдийн дүгнэлтийг сонсгож, гэрчүүдээс асуулт асуун сонсгол үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.