СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-06

Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Тавантолгой"-н жилийн нийт ашиг нэг иргэнд 10-15 мянган төгрөг ногдохоор байгаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашиг тараахыг иргэд шаардсаар байгаа. Ялангуяа, Сар шинийн өмнө ногдол ашгаа авах талаар удаа дараа хэвлэлийн бага хурал хийгээд байгаа бол өнөөдрөөс тус компанийг 100 хувь ард түмний өмч болгон өгөхийг шаардаж эхэллээ. Шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэв.

Ногдол ашиг тараах боломж бий эсэх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өгснийг та бүхэнд хүргэе. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дотоодын өр, санхүү хүнд байгаа. Дотоодоосоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Төмөр замын санхүүжилт хүлээгдэж байгаа. Иймд Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн яамнаас юун түрүүнд өр зээлийг нь төлж барагдуулах бодлого баримталж байгаа. 

Тус компанийн 2021 оны цэвэр ашиг 190 тэрбум төгрөгийг хүн амд хуваавал нэг хүнд 15.000 төгрөг ногдохоор байгаа. 

2022 оны цэвэр ашиг 110 тэрбум төгрөгийг хүн амд хуваавал нэг хүнд 10.000 төгрөг ногдохоор байгаа. Нэг хүнд 10-15 мянган төгрөг тараах нь иргэдэд төдийлөн ач холбогдолтой биш, энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлнө, инфляци хөөрөгдөх нөхцөл болно. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн жилийн нийт борлуулалт 6-7 их наяд төгрөгийг хуваавал иргэн бүрт 2 сая төгрөг ногдох боловч, энэ нь нэг ч төгрөг зарлагадахгүйгээр өгөх болох учир ямар ч боломжгүй юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.