СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-06

🔴LIVE: Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй бүх автомашинд III сарын 1-нээс цахим гэрчилгээ олгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй бүх автомашинд 03 дугаар сарын 1-нээс цахим үнэмлэх олгоно. Цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгсэл 04 дүгээр сарын 1-нээс хөдөлгөөнд оролцох боломжгүй болох юм.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг:

- Улаанбаатар хотод өдөрт 450-500 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог. Нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших хиймэл оюун ухаанд суурилсан “RFID” төхөөрөмжөөр тоноглосон. Ирэх гуравдугаар сарын 1-нээс нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгохоор бэлтгэл ажлыг хангаж байна. Улмаар дөрөвдүгээр сарын 1-нээс цахим гэрчилгээг ашиглаж эхэлнэ гэж тооцоолж байна. 

Цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох боломжгүй болно. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нь код байх бөгөөд үүнийг салхины шилэндээ нааж явна. Ингэснээр уулзваруудад суурилуулсан ухаалаг төхөөрөмж тухайн автомашины төлбөр, тооцоо болон хөдөлгөөний бүртгэлийг хийнэ гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.