СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, иргэн, хуулийн этгээдэд нөхөх олговор олгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг болж байна.

Хэлэлцүүлгээр Газрын ерөнхий хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай, Газрын төлбөрийн тухай, Кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын долоон төслийн талаар нэгдсэн болон салбар хуралдаануудаар танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг сонсож, тодорхой саналуудыг хуулийн төсөлд тусгах юм байна.

Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл болох 400 гаруй хүн оролцож байна. 

Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд газрын нэгдсэн төлөвлөлтөөр дамжуулан салбар хоорондын уялдааг хангах, зорилтот бүлгийн иргэдэд амины орон сууц, гэр, хашаа барих зориулалтаар тэргүүн ээлжинд газар олгох, иргэн хуулийн этгээд газраа цахим биржээр нээлттэй эдийн засгийн эргэлтэд оруулахыг зорьжээ. Мөн өмчилж авсан газраа шилжүүлэх, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах, олон өмчлөгчтэй барилгын доорх газрыг өмчлөгч нарт нь дундын мэдлийн газрын эрхээр олгох, газрын маргаан таслах зөвлөлийг байгуулж, маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох юм. Мөн тус гэж төсөл санаачлагчид үзжээ. 

УИХ-ын даргын захирамжаар дээрх найман хуулийн төсөлд 21 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүд иргэд, ААН-үүдийн саналыг авах хүрээнд хоёрдугаар сарын 1-нээс өмнө 21 аймагт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Одоо үргэлжлүүлэн Дархан-Уул, Орхон, Төв аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 21 аймаг, есөн дүүргээс арван мянга гаруй хүн оролцож, 4923 санал ирүүлжээ. Мөн d.parliament.mn сайтаар иргэдээс 630 санал ирсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.