СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-06

Аав аа, ээж ээ “Намайг хараач”

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гар утас, интернэт хүний амьдралд нэвтэрснээр харилцаа холбоо, эдийн засаг гээд олон зүйл сайжирсан нь давуу талтай  боловч сөрөг тал ч бий. Тухайлбал, сүүлийн  үед цахим орчинг ашиглан бага насны хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох эсвэл гар утас, тоглоомонд хэт донтох зэрэг асуудлууд үүсэж буй. Тэгвэл нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Finberry платформ, Q Education,  Mongolian volleyball academy, Ч.Ганжавхлан нар хамтран 10-12 насны хүүхдэд зориулсан “Намайг хараач” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулсан юм. 

Хөтөлбөрийн нээлт аж. “Намайг хараач” хөтөлбөрийн бүртгэл нь өнгөрсөн лхагва гаригт Finberry платформоор 30 минутын хугацаанд явагдаад хаагдсан юм. Ингэхэд 402 хүн бүртгүүлж түүнээс 40 хүүхдийг сонгосон байна. Энэ нь хүүхдэд зориулсан энэ төрлийн хөтөлбөр хэр зэрэг эрэлттэй байгааг харуулж байна. Нээлтэд сонгогдсон 40 хүүхэд аав, ээжийн хамт ирсэн байлаа. Эцэг, эхчүүдийн хувьд яг одоо хүүхдэд нь тулгамдаж байгаа асуудлыг шийдэх сонирхолтой сургалт байсан учраас хүүхдүүдээ бүртгүүлсэн тухайгаа ярьж байв.

Эцэг эхийн төлөөлөл М.Сарантуяа “Манай хүүхэд 10 настай. Өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа асуудал бол яах аргагүй хүүхдийн утасны хэрэглээ. Хоол идээд суухдаа хүртэл утас оролддог. Утсыг нь болиулж ярилцахад утсан дээрээ ийм тоглоом тоглосон. Youtube-ээс ийм зүйл сурсан гэх зэргээр ярьдаг. Эцэг, эх биднээс илүү утас хүүхдийг хүмүүжүүлж байна шүү дээ. Сүүлийн үед миний санаа зовж буй асуудлын нэг бол яах аргагүй утас. Гэхдээ хүүхдээ бие бялдар, оюун ухааны цогц хөтөлбөрт явуулах гэхээр тийм сургалт байдаггүй байсан. Харин энэ удаа яг хүсч байсан сургалтаа олж хүүхдээ бүртгүүлсэн” гэсэн юм. Мөн эцэг, эхчүүдэд сэтгэл хөдлөлийг хэрхэн дасгалжуулах вэ гэдэг сургалт орж байсан юм. 

Хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдаж чадсанаар аливаа зүйлд донтох нь багасдаг байна. Энэ тухай "Q Education" группийн үүсгэн байгуулаг, багш Ц.Алтонсор  “Өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа асуудал бол амьд харилцаа асар их дутагдаж байна. . Тиймээс эцэг, эхчүүд болон боловсролын байгууллагууд үүнд анхаарч ажиллах ёстой гэдгийг харуулах зорилгоор зохион байгуулсан. Хөтөлбөрийн маань нэр ч гэсэн “Намайг хараач” намайг анзаараач гэсэн нэртэй. Томчууд бид нийгмийн стресс, ажлаасаа шалтгаалан хүүхдээ орхигдуулдаг. Ингээд амьд харилцаа байхгүй учраас хүүхдүүд утас оролддог. Бүр заримдаа өөрөөсөө холдуулахын тулд утсаа ч тоглуулдаг. Тэгвэл амьд харилцаатай, өөрийгөө сатааруулах зүйлтэй бол хүүхэд утсаа оролдохгүй шүү дээ. Манай байгууллагын хувьд зүрх сэтгэлийн боловсрол сэтгэл хөдлөл талаас нь хүүхэдтэй ажиллана. Ер нь . Тэгвэл бид хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийг оношилж, хэрхэн удирдах талаар сургана” гэсэн юм. 

Зохион байгуулагч Ч.Ганжавхлан “Цахимын хэт донтолт бол шинэ үеийн тахал болсон. Эцэг эхчүүд ч дийлэхээ байсан байна. 10-12 нас бол хүүхдүүд бүх зүйлийг ойлгодог, ухаардаг, хүмүүждэг нас. Тиймээс бид “Намайг хараач” хөтөлбөрийг санаачилсан. . Тодруулбал, маргааш бид хүүхдүүдийн хамтаар Найрамдал төвд очиж бие бялдар болон сэтгэл зүйн сургалтандаа орно. Мөн сагсанбөмбөг, гарбөмбөг, цасны баяр, иог, шинжлэх ухааны туршилт зэргийг зохион байгуулна. Дараагийн амралтын өдрүүдэд гэр хорооллоор алхаж амьдралын талаар ярилцана. Хогийн цэг дээр амьдрал байдаг гэдгийг харуулна” гэсэн юм. 

"Finberry платформ" нь Краудфандинг буюу хамтын санхүүжилтийн систем юм. Гарааны бизнес болон ЖДҮ эрхлэгчдийн хувьд өөрсдийн томоохон асуудал болох санхүүжилтийг шийдвэрлэх томоохон боломжийг олгодог. 

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 28, 29 (7013, 7014)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Байгалмаа
1 жилийн өмнө
202.21.107.9

Зөв зүйл байна хүүхэдэн яаж хамруулах вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.