СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-02-06

Л.Оюун-Эрдэнэ: Шинэ "урсгал"-д нээлттэй байгаарай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монголын улс төр, нийгэм ямар нэг томоохон өөрчлөлтийн өмнө ирчихээд байх шиг байгаа юм. Явж ирсэн тогтолцооны үйлчлэл мухардалд орж, төрийн институциуд хоорондоо хавиралдаж эхэлсэн. Мөн улстөрчид олноороо холбогдсон Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай тэргүүтэй гэмт үйлдлүүд ээлж дараалан ил болсоор байгаа юм. Өөр олон шинж тэмдэг үүнийг илтгэж буй. Тэгэхээр шинэ бөгөөд зөв зам, гарц шаардлагатай болсон гэсэн үг. Үүнд улс төрийн намууд голлох үүрэгтэй. 

Сөрөг хүчин АН олон даргынхаа учрыг Дээд шүүхээр олуулахаар болоод байна. .

Харин МАН өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдээр Эмэгтэйчүүдийн холбоондоо нэлээд өөрчлөлтийг орууллаа. 

НАМЭХ нэрээ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо /СДМЭХ/ болгож, дүрмээ ч өөрчилжээ. Улмаар ерөнхийлөгчөө шинээр сонгосон. Боомтын сайд Х.Булгантуяа Ээлжит бус их хурлын төлөөлөгчдийн 94.6 хувийн саналаар сонгогджээ. Түүнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. 

Үүнээс 20 гаруй хоногийн өмнө, 2023 оны нэгдүгээр сарын 6-нд Х.Булгантуяа Боомтын сайдаар томилогдсон. Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого дотроос Боомтын сэргэлтэд гол анхаарлаа хандуулж харагддаг. Магадгүй, түүнийг засаг барьж байх үеийн гол бүтээн байгуулалт, эдийн засгийн сэргэлт нь боомттой холбогдох биз. Ийм төлөв харагдаад байгаа юм. Тиймээс Засгийн газрын бүтцэд Боомтын сайдын орон тоо гарч ирэнгүүт олон улстөрч тийшээ зүтгэсэн гэдэг. Голдуу хашир туршлагатай улстөрчид "сонирхож" байв. Гэвч хэдэн сарын турш эзэнгүй байлгаж байгаад Х.Булгантуяад өгсөн. Улмаар МАН-ын хамгийн чухал бүтцийн нэг СДМЭХ-ны удирдлагыг ч бас атгууллаа. 

Гэхдээ нарыг дурдаж болох юм. 

Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ ийм бодлого бариад байх шиг байгаа юм. 2023 оны нэгдүгээр сарын 30-нд намынхаа Эмэгтэйчүүдийн холбооны хурал дээр үг хэлэхдээ ийм агуулгыг хөндсөн байдаг. Тэрбээр 

"...Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид алдаа гаргасан. . Үүний улмаас хариуцлагагүй, авлигажсан нийгмийг бүхэлд нь бий болгосон. Тиймээс МАН өөрөөсөө эхэлж, дэг журмыг дээрээсээ тогтоох ёстой. Бид ёс зүйн өндөрлөг дээр өөрсдөө бат зогсохгүй бол цаашид улс төрийн манлайллын түвшинд байж чадахгүй. Ингэж байж бид социал демократууд хэвээр үлдэнэ" гэжээ. Мөн тэр үеэрээ ".... Би ч дараа нь намын дарга байсан гээд Удирдах зөвлөлд орохгүй. Цонхоо нээе, бүгчим байна. Та нар шинэ "урсгал"-д нээлттэй байгаарай. Ус дэлхий дээр хоёр төрлөөр оршдог. Нэг нь урсгал, нөгөө нь тогтсон ус байдаг. Урсгал нь цэнгэг байж, тогтсон нь намаг болдог" гэж хэлжээ. 

Тэгэхээр цаашид засагт ч, МАН-д ч залуусын "урсгал" үргэлжлэх бололтой.

Б.Гарьд

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 28, 29 (7013, 7014)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

өөбө
1 жилийн өмнө
139.5.219.107

баахан луйварчид амьдрал мэдэхгүй.

Зочин
1 жилийн өмнө
192.82.67.49

ЕС зөв бодлого барьжээ, мууд хутгалдаагүй зөв залуусаа гаргаж ирэх нь ололт амжилтын эхлэл шүү. Залуустаа амжилт хүсье, та нарт чиглэсэн хар ПИАР их явна, бүү шантар, бүү тоо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.