СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төв болон говийн аймгуудын нутгаар цас орно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр нийслэл хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр.  Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр,  өдөртөө  төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун болон өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -25..-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус,  говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -13...-18 градус, бусад нутгаар -18...-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -12...-17 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус,  говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3...-8 градус,  бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. 

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно

Хоёрдугаар сарын 07-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулс, Халх голын саваар, 8-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд Алтай, Хөвсгөлийн уулсаар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 7, 9-нд нутгийн зарим газраар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -2...+3 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.