СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-03

Аймгуудын Сав газрын захиргаанд Ниссан Патрол маркийн 30 автомашин хүлээлгэн өгөв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монголын 21 аймгийн Сав газрын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын харьяа байгууллагад хөрөнгө санхүүгийн бодит тусламж  болгон богино долгионы холбоогоор тоноглосон, туулах чадвар сайтай, Ниссан Патрол (Y-61) маркийн 30 автомашиныг хүлээлгэн өгөв.

Япон Улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын байгаль орчин, аялал жуулчлалын  салбарын хөгжлийг дэмжих, усны засаглалыг сайжруулах зорилгоор хөрөнгө санхүүгийн бодит тусламж болгон эдгээр машины түлхүүрийг гардуулан өгсөн юм.

“Усгүй бол амьдрал үгүй”-г БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ машины түлхүүр гардуулах үеэрээ дурдаад, “Усны сав газрын байгаль хамгаалагчид өнгөрсөн намар 1446 тонн хогийг түүж зайлуулсан. Цаашид олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Япон Улс Монголын усны засаглалыг бэхжүүлэхээр богино долгионы холбоо бүхий, туулах чавар сайтай машиныг буцалтгүй тусламжаар өгснөөр албан хаагчдын аюулгүй байдлыг хангаж байгаад таатай байна. Цаашид цаг уур, орчны шинжилгээний газарт анхаарал хандуулна” гэлээ.

Япон Улсын Монгол дахь ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Кояма Исао энэ үеэр “Байгаль орчныг хамгаалах нь уур амьсгалын өөрчлөлийг шийдэхэд чухал гэж үзэн өнөө хүртэл олон янзын үйл ажиллагаа хэрэгжүүлж ирсэн. Монголд зочлон ирсэн хүн бүхэн хээр тал, уул нурууд, нуур усны үзэсгэлэнт байгалийг тольдон сэтгэл хөдөлдөг. Эдгээр автомашиныг байгаль хамгаалахад үр бүтээлтэй ашигласнаар монголын үзэсгэлэнт байгаль ирээдүйд өв болон үлдэнэ гэж итгэж байна” гэсэн юм.

Машин хүлээн авсан Онон, Улз голын сав газрын захиргааны дарга Б.Баяртогтох талархал илэрхийлээд, “Онон, Улз голын сав газрын захиргаа 3 аймгийн 17 сумын нутагт дэвсгэрт нийт 68 км/кв нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааны онцлогоос хамаарч зам харгуй муу, хүн амьтангүй зэлүүд тал, томоохон гол ус туулж, уул хадаар бартаат замаар явж, холыг туулах шаардлага гардаг. Бэрхшээлийг даван туулах боломжтой болж, баталгаатай, туулах чадвартай машин авч байгаадаа баяртай байна. Мөн хээрийн түймрийн үед богино долгионы холбоо маш хэрэгтэй байдаг” гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.