Б болон Э нар нь бүлэглэж, У-н эзэмшлийн тариан талбайгаас 12 ширхэг ногоон тэжээлийг тээврийн хэрэгсэл ашиглан, нууцаар хулгайлж 48,000 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутган шалгагджээ.
Анхан шатны шүүх Б, Э нарыг бүлэглэж, бусдын эзэмшлийн талбай руу зөвшөөрөлгүйгээр орж, ногооны тэжээлийг тээврийн хэрэгсэлд ачиж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, тэдэнд тус бүрд 1 жилийн хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Э-ийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгон шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч /Б-ийн/ өмгөөлөгч “...Б болон Э нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй, тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь буруу учир Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуульд гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураахаар хуульчилсан тул шүүгдэгч нар бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нүүрсний хулгайчдынхаа тээврийн хэрэгслийг хурааснб дараа наадуулынхаа машиныг хураасан нь зөв гэж бодож бна
зуд болж хэдэн малдаа өвс өгөх гээд шоронд 1сая төгрөг хүрэхгүй хулгайч шоронд хэдэн тэрбумын хулгайчид төрийн ордоноор дүүрэн энэ тэгээд шударга ёсуу эрхэм хуульчидаа шүүгч нараа