Цагдаагийн байгууллагад энэ сарын 02-ны өдрийн 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Байрны гадна зогсоолоос автомашинаа алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг 16 настай, эрэгтэй “Г” хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ хулгайд алдахаас сэргийлж дохиолол суурилуулах, автомашин дотроо эд зүйл орхихгүй байх, хяналтын камертай болон харуул хамгаалалттай зогсоолд байрлуулж хэвшихийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.