СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нөөцийн махыг зах зээлийн үнээс 30 хувиар хямд зарна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа, Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан нарцаг үеийн асуудлаар болон "Манай хороо, миний гудамж" аяны талаар мэдээлэл хийв.

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас "Манай хороо, миний гудамж" аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил хоёрдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд найман сарын хугацаанд аян үргэлжилнэ. Энэхүү аян нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ, шинэлэг санаачилга бүхий ажил, үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой юм.

Энэ жил "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд, олон нийт, дүүрэг хороодод мод, бут сөөгийг нэмэгдүүлэх, арчлах арга технологийг нэвтрүүлэх, ААН-ийн 50 метр хоорондын зураглалыг гаргахаар болжээ. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас иргэдийг энэ аянд идэвхтэй оролцохыг уриалж, тодорхой урамшуулалтай гэж мэдээлэв. 

Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа цаг үеийн мэдээлэл танилцууллаа. Тэрбээр "Нийслэлээс мал гаргах ажлыг зохион байгуулаад 12 хонож байна. Энэ хугацаанд 10 мянга 500 гаруй адуу, малыг нийслэлээс гаргасан. Ажил үр дүнтэй үргэлжилж байна.

Муу, нохой устгалын ажил үйлчилгээнд шинэчилсэн тариф оруулахаар саналаа бэлтгэж байгаа. Чингэлтэй дүүрэгт халиа дошин ихээр үүсэж маш хүндрэлтэй нөхцөл үүссэн. Тоног төхөөрөмж яаралтай авч өгөх шаардлага үүсээд байгаа тул шийдвэрлэхээр ярилцаж байна.

Энэ хавар худалдаалах нөөцийн махыг ХХААХҮЯ бэлдсэн. Харин борлуулалтыг нийслэл хариуцна. Нийт 9 дүүрэгт 450 гаруй борлуулалтын цэгээр худалдахаар төлөвлөж байгаа. Нөөцийн махыг зах зээлийн үнээс 20-30 хувь хямд зарна. Худалдаа долдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

Хувийн хэвшлийнхэн нийслэл хоттой хамтарч, ойр ажиллая гэдэг саналыг гаргасан. Үүний дагуу GS25, CU зэрэг . Хувийн хэвшил санал санаачилгатай ажиллаж байгаад баяртай байна.

Бямба гарагийн өглөө бүр хувийн хэвшлийнхэнтэй цай хамт ууж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг сонсож санал солилцож байна" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.