СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-03

Жолооч ачаалалтай уулзвар, замыг ашиглавал илүү төлбөр төлнө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаар сайд Ж.Сүхбаатарт өгсөн үүрэг даалгаврын дагуу Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулах ёстой байсан. Түүгээр зогсохгүй, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх ёстой байсан. Энэ ажил ямар явцтай байгаа талаар бид мэдээлэл бэлтгэлээ. 

Учир нь, цахим гэрчилгээнд хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг энэ оны гуравдугаар сарын 1-нээс авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалт үйлчилж эхлэх ёстой байсан. Бэлтгэл ажилтай холбоотойгоор үйлчилж эхлэх хугацаа нэг сараар сунасан байна. 

Одоогоор 450 байршил, 160 уулзварт уншигч төхөөрөмж байршуулжээ. Дөрөвдүгээр сарын 01-нээс бүрэн ашиглаж эхэлснээр торгуультай, зөрчилтэй машин хөдөлгөөнд оролцох боломжгүй болж, жолооч ачаалалтай уулзвар, замыг ашиглавал илүү төлбөр төлөх болж байна. 

Тэгвэл ирэх долоо хоногийн даваа гарагт Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос нэгдсэн байдлаар иргэдэд мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ. Бид тухайн мэдээллийг уншигч, үзэгч танд шууд дамжуулан хүргэх болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.244

Өнгөрсөн хугацаанд автын цагдаа нар ажлаа маш муу хийсэн бна. Угаасаа зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орох ёсгүй шүү дээ. Одоо тэгээд баахан мөнгө хаяж камер байрлуулж байх шив. Бас л нэг нь шахаа хийж байгаа даа.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.244

Өнгөрсөн хугацаанд автын цагдаа нар ажлаа маш муу хийсэн бна. Угаасаа зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орох ёсгүй шүү дээ. Одоо тэгээд баахан мөнгө хаяж камер байрлуулж байх шив. Бас л нэг нь шахаа хийж байгаа даа.

shaagaaaraaa
1 жилийн өмнө
66.181.181.15

shaagaaaraa haaguur yvahaa bi medii

Болио
1 жилийн өмнө
150.129.140.135

Бас л ард түмнээ шулж төсвөө бүрдүүлэх юмдаа

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.237

Торгуультай машиныг хязгаарлах нь зөв .харт Ин уулзвар ачаалалтай үёд зорчвол мөнгө төлнө гэдгийг ойлгосонгүй тохгуультай зөрчилтэй машинд хамааралтай юм уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.