СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-03

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын I шатны мэдээлэл цуглуулалт амжилттай дууслаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын I шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны 1 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд амжилттай явагдаж дуусжээ. 

Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай бөгөөд санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авснаараа онцлогтой.

Эхний шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 иргэн бүрэн хамрагдсан байна. Тусгайлан бэлтгэсэн 77 мэдээлэл цуглуулагч улсын хэмжээнд 157 цэгт ажиллаж, сонгогдсон өрхөд биечлэн очиж, санал асуулгыг авчээ.

Энэхүү санал асуулгын II шат 2023 оны 2 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд "Зөвлөлдөх уулзалт" хэлбэрээр Төрийн ордонд зохион байгуулагдах бөгөөд I шатанд хамрагдсан иргэдийн 50 хувь нь оролцоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.