СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-02-03

Шинэлэг шийдэлд 200 сая төгрөгийн тэтгэлэг олгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

“Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд тэтгэлэг олгох хөтөлбөр”-ийн нээлт өнөөдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болно. 

НҮБ-ын Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Эдийн Засаг Нийгмийн Комисс (ESCAP), Women Entrepreneur Growth Fund-ын шугамаар Монгол улсад эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдэлд тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаар IWFCI Mongolia буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбооны Монгол дахь салбар сонгогдон ажиллаж байгаа аж.

Хөтөлбөрийн хүрээнд шилдэг цахим шийдэл санал болгосон төслүүдийг шалгаруулж 10’000 ам.доллар хүртэлх хэмжээний тэтгэлэг олгоно. Нээлтийн ажиллагаа олон нийтэд нээлттэй, цахимаар явагдах бөгөөд 2023.02.03-ны өдөр 10:00 цагт эхэлнэ. Та доорх линкээр zoom вебинарт холбогдон нээлтийг шууд үзэх боломжтой.

Нээлтийн үйл ажиллагаанд оролцох Zoom линк: https://us06web.zoom.us/j/89152397467. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.