Монголын зохиолчдын эвлэлээс анх санаачлан зохион байгуулсан уран зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд" ёслол энэ жил 21 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Ёслолын ажиллагааг нээж МЗЭ-ийн дарга, СГЗ, Болор цомын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо үг хэлж, "Алтан Өд-2022" ёслолд хүрэлцэн ирсэн зочдод МЗЭ-ийн “2022 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖИЛ”-ыг танилцууллаа.
Мөн утга зохиолын шинэ үеийн залуусыг тодруулах ШИНЭ ДАВЛАГАА төслийг танилцуулж, "Агаст тэнгэр" , "Нандир" хэвлэлийн компани хэвлэсэн залуу найруулагч, шүүмжлэгч Э.Дашзэвэг, залуу яруу найрагч Ц.Номуундарь нарын анхны номын дээжийг Үндэсний Номын санд хандивлалаа.
-Яруу найргийн төрөлд 17 бүтээл ирснээс Яруу найрагч Д.Эрдэнэзулайн "Авгалдайн суурин",
-Хүүрнэл зохиолын том хэмжээний бүтээлийн төрөлд 7 бүтээл ирснээс зохиолч Ц.Буянзаяагийн "Улаагчин ингэж хэлсэн" роман,
-Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээлийн төрөлд 11 бүтээл ирснээс зохиолч, яруу найрагч О.Цэнд-Аюушийн "Хүйтэн тууж" ном,
-Баримтат уран зохиолын төрөлд 18 бүтээл ирснээс зохиолч Ш.Баатарын "Хайрхаан" ном,
-Хүүхдийн зохиолын төрөлд 25 бүтээл ирснээс залуу уран бүтээлч Н.Батцэцэгийн "Н.Норовбанзад" зурагт ном,
-Уран зохиолын орчуулгын төрөлд 1769 онд анх бичиж, Лондоны театрт тавьсан Александер Доүгийн "Чингис" эмгэнэлт жүжгийн орчуулгаар Хэл бичгийн ухааны доктор, соёл судлаач, орчуулагч М.Саруул-Эрдэнэ,
-Утга зохиол, судлал, шүүмжийн төрөлд Зохиолч Ц.Буянзаяа "Монголын уран зохиолын түүхэн товч" 1, 2-р дэвтэр бүтээл,
-Жүжиг киноны зохиол төрөлд залуу уран бүтээлч Э.Ган-Очир, Н.Майдар нарын "Дасгалжуулагч" киноны зохиол,
-Шог хошин зохиолын төрөлд Зохиолч Д.Жаргалсайханы "Тусаан бурхан" ном тус тус шалгарчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.