СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-02

Усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас хүйтний улиралд усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн гол “Өндөр хясаа” гэдэг газар зохион байгуулжээ.

Дадлага сургууль алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, хөдөлмөр хамгааллын хувцас, уснаас аврах ажиллагааны багаж хэрэгслийг шалгах ажиллагаагаар эхэлж, 2х2 харьцаатай цооног гарган усчин аврагчдыг 10-20 минутын хугацаатай усны гүнд шумбалт хийлгэжээ.

Мөн нэрвэгдэгчийг уснаас эрэн хайх, хүйтэн орчинд биеэ дасгах, усны орон зайн мэдэгдэхүүнээ дээшлүүлж, мэргэжлийн ур чадвараа ахиулан харилцан туршлага солилцсон байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.