СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-02-02

ЕБС-иудын нөхөн хангалтын төсвийг ₮12.5 тэрбумаар баталжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, Нийслэлийн Боловсролын газрын 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөтэй танилцсан байна.

Нийслэлийн Боловсролын газар нь цар тахлаас үүдэлтэй. Мөн энэ онд багтаан цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийслэлийн зарим хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг ашиглалтад оруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “ЕБС-ийн сургалтын орчинг сайжруулж, багш нарын арга зүйг чадавхжуулахад анхаарч ажиллана. Ерөнхий боловсролын сургуульд роботын сургалтыг нэвтрүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангана. Мөн суралцагчид цахим платформд суурилж ЭЕШ-д бэлтгэх боломжоор хангахаар төлөвлөн ажиллаж байна. Цаашид 2-4 жил ажиллаж байгаа багш нарыг арга зүйн сургалтад хамруулж, сургалтын арга барилыг сайжруулахад анхаарч ажиллана” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр Төлөөлөгч Н.Баярчимэг ерөнхий боловсролын 153 дугаар сургуульд үүсээд буй нөхцөл, байдлын талаар тодрууллаа. Тухайлбал, тус сургууль нь 960 хүүхдийн суудалтай. Гэвч ашиглалтын шаардлага хангахгүй болсон 12-р сургуулийн суралцагчид мөн дээрх сургуульд суралцах болсон. Хоёр сургуулийн нийт 2500 гаруй хүүхэд суралцаж буй уг сургуулийн сандал, ширээ бусад сургалтын хэрэглэгдэхүүнийг 960 хүүхдээр бодож, төсөв олгоогүйгээс хүүхдүүд сурах, багш нар ажиллах боломж байхгүй болсныг тэрбээр тодотгосон юм. Тиймээс энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай талаар саналаа хэлэв.

153 дугаар сургуулийн нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэнэ гэдгээ Нийслэлийн Боловсролын газрын дарга хэлэв.

Харин Төлөөлөгч Б.Мягмар байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах ажлын үйл явцыг тодруулав. Мөн Хан-Уул дүүргийн 7-р сургуульд нөхөн хангалтын зардлаас компьютер, программ хангамж, тоног төхөөрөмж, сандал, ширээний хүртээмжийг шийдэх боломж бий эсэхийг тодруулсан юм. Төлөөлөгчийн тавьсан асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж Б.Амартүвшин тодотголоо.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.