СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-02-02

Сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны хуваарь гарчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монголын Үндэсний бөхийн холбооноос сар шинийн цуврал барилдааны урьдчилсан хуваарийг  гаргажээ.

Цолгүй залуу бөхчүүдийн барилдаан хоёрдугаар сарын 14-нд болох бол сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан хоёрдугаар сарын 15-нд зохион байгуулагдана. Харин аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан хоёрдугаар сарын 16-нд, ахмад бөхчүүдийн барилдаан /50-аас дээш нас/, өсвөрийн бөхийн барилдаан хоёрдугаар сарын 17-нд болно. Хоёрдугаар сарын 18-нд аймаг цэргийн цолтой залуу 256 бөхийн барилдаан болох хуваарьтай байна.

Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас эхэлнэ. Харин улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гурвын даваа хоёрдугаар сарын 20-нд 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд үргэлжилнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.