СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-02

ЗТХЯ: “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд рүү хийх туршилтын тээвэр зогсоогүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд рүү хийх туршилтын тээвэр зогсож, 416 км зам хаягджээ” гэх зориуд мушгин гуйвуулсан, захиалгат ташаа мэдээлэл зарим сайтад гарсанд няцаалт хийж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд "Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яам голлох үүрэгтэй оролцож байна. Тухайлбал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, хилийн боомтуудыг холбосон автозамууд, Гашуунсухайт, Ханги зэрэг боомтуудад баригдаж буй ачаа тээврийн терминал зэрэг бүтээн байгуулалтуудыг дурдаж болно.

Цаашид Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Хатавч боомтуудын хил холболтын төмөр зам, Баян-Уул-Ульхан, Чойбалсан-Хавирга, Баян-Замын-Үүд чиглэлийн автозамын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын хүнд даацын автозамуудын барилгын ажил үргэлжлэн явагдана.

Гэтэл Isee.mn болон Arslan.mn зэрэг зарим мэдээллийн сайтад “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд рүү хийх туршилтын тээвэр зогсож, 416 км зам хаягджээ” гэх зориуд мушгин гуйвуулсан захиалгат ташаа мэдээлэл гарсанд няцаалт хийж байна.  бөгөөд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын барилгын ажил 2022 оны арваннэгдүгээр сард дуусаж зүгшрүүлэх тээврийн ажлыг эхлүүлээд байна.

. Үүнд: 99.2 мянган тонн сайжруулсан шахмал түлшний эд-мидлинг тээвэр, 133.6 мянган тонн экспортын нүүрс, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ачаа 435.9 мянган.тонн, 60.8 мянган тонн орон нутгийн тээвэр, чингэлгийг зөөгөөд байна.

гэсэн төлөвлөгөөтэйгээр яам болон холбогдох аж ахуйн нэгжүүд бэлтгэл ханган ажиллаж байгаа болно. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа тус төмөр замуудаар зогсолтгүй хэвийн үргэлжилж байгаа тул хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Засгийн газар болон Зам тээврийн яамны бодлого үйл ажиллагааг гуйвуулж, бодит байдлыг үгүйсгэсэн илтэд худал, ташаа мэдээлэл олон нийтэд түгээхгүй байхыг хатуу мэдэгдэж байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.