СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Манай иргэд 70 орчим коинд 900 орчим тэрбум төгрөг зарцуулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Монголчуудын нэг хэсэг хошуурч дагасан коинтой холбоотой, бусдын хөрөнгийг залилсан байж болзошгүй үйлдлүүдийг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ.

Иргэд сүүлийн хоёр жил коин хэмээн хошуурч, хадгаламждаа байсан болон үл хөдлөх хөрөнгөд оруулсан төгрөгөө үнэ цэн нь тодорхойгүй цахим мөнгө нэртэй тоо болгож хувиргаад зарим нь түүнийгээ эргүүлж олж авч чадахгүй алдсан гэхэд хилсдэхгүй. Коины эл шуургаар хэдхэн хүн хөрөнгөжсөн билээ.

Хуульд зааснаар бол энэ салбарын гол зохицуулагч байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо байх юм. Гэвч тэд хуулиа хэрэгжүүлсэнгүй. Иргэдийн мөнгийг өөрсдийн дансанд татан төвлөрүүлсэн хүмүүс юунд зарцуулсныг СЗХ-ныхон одоо болтол шалгалгүй, аль нь хууль бус, аль нь хуулийн дагуу арилжсан бэ гэдгийг нийтэд зарласангүй. Үүнээс болж иргэд хохироход хүрэв.

Эх сурвалжуудын мэдээлснээр манай иргэд 70 орчим коинд 900 орчим тэрбум төгрөгөө өгсөн гэнэ. Хэд нь буцааж мөнгөө олж авах, эсэх нь тодорхойгүй. Тиймээс СЗХ-ныхон ажлаа хийгээд иргэдийн мөнгийг авсан хүмүүсийг шалгаж асуудлыг нэг тийш нь шийдвэрлэх л ёстой байж. Тэгэхгүй байснаар иргэд цагдаагийн байгууллагад хандаж, эрүүгийн хэрэг үүсгэн өнөөдрөөс зарим хүний ажлын байр, гэрт нь нэгжлэг хийж мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, IHC нэртэй коин гаргасан “Ихбит” ХХК-ийг үүсгэн байгуулагч болох О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг шалгаж “Галакси тауэр” төвийн 705 тоотод байрлах ажлын байр болон гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 18.19-ийн “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20-ийн “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж буй юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
150.129.142.146

trade.mn birj uuriin trd coinoo huvitsaa geed surtalchlaad bas zalilian hiisen shu. Bas l hohirooson

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.