СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-02-01

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 1.3 хувиар суларчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Нэгдүгээр сард төгрөгийн ханш ам.долларын эсрэг 1.3 хувиар суларчээ. Ханшийн хөдөлгөөн сулрах нь улирлын чанартай бөгөөд оны эхэнд болон иргэд ААН-үүдийн ажил үйлчилгээ эхлэх хавар илүү ажиглагддаг байна. Эдийн засгийн нөхцөл байдал, орох гарах гадаад валютын урсгалын зөрүүг ажиглахад одоогоор төгрөгийн ханш харьцангуй эерэг үзүүлэлттэй байна гэж Монголбанкнаас мэдэгдэж байна.

Монголбанкны НУСЗЗГ-ын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах эдийн засагч Б. Мөнхзул:

-2023 оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг 1.3 хувиар суларсан байна. Нэгдүгээр сарын эцсийн байдлаар гадаад валютын орох урсгал гарах урсгалаасаа 50 орчим сая доллароор илүү байна. Нийт банкны системээр арилжаалагдаж байгаа валютыг дүнг харахад банкнуудыг худалдаж байгаа валют худалдан авч байгаа валютаасаа өндөр байна.

Манай улсын эдийн засгийн онцлогоос шалтгаалж оны эхэнд төгрөгийн ханш сулардаг. Ханшийн хөдөлгөөн сулрах нь улирлын чанартай бөгөөд оны эхэнд болон иргэд ААН-үүдийн ажил үйлчилгээ эхлэх хаврын улиралд ажиглагддаг.

Эдийн засгийн нөхцөл байдал, орох гарах гадаад валютын урсгалын зөрүүг ажиглахад одоогоор төгрөгийн ханш харьцангуй эерэг үзүүлэлттэй байна.
Ханшийн огцом савлагаа үүссэн тохиолдолд Төв банкны тухай хуулиараа Монголбанкнаас интервенц хийх байдлаар, санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажилладаг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.