СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-02-01

Сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан иргэнд 6.6 жилийн хорих ял оноожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “камерын тос” гэж хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан иргэний шүүх хурал болжээ. 

Шүүгдэгч Ц нь АНУ-аас 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр илгээсэн ачаанд байсан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын 1, 2 дугаар жагсаалтад багтсан бодисыг хүлээн авах зорилгоор Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын харьяа “Юу ти пи эс” гаалийн хяналтын бүсэд бусдын бичиг баримтын хуулбар болон илгээмжийн бичиг зэргийг ашиглан бараа мэдүүлэх өргөдлийн маягтад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэр, төрөл зэргийг “камерын тос” гэж мэдүүлж хууран мэхлэх бодитой оролдлого хийх явцад түүнийг Гаалийн эрх бүхий албан тушаалтан саатуулжээ.

Нийслэлийн Прокурорын газраас Ц-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн тохиолдолд 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан байдаг ба уг гэмт хэрэг нь улсын хилийн халдашгүй, дархан байдлыг алдагдуулдгаас гадна, нийгмийн хор аюул, уршиг их гэмт хэрэг юм.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.