Улсын эрх ашиг, тусгаар тогтнолын намыг байгуулж буй иргэд болох Д.Батжаргал, Б.Батдорж, М.Будрагчаа, Э.Мэндамар, Ж.Энхбүрэн нар Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт бичиг өргөж, хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Улсын эрх ашиг, тусгаар тогтнолын намыг үүсгэн байгуулагч Д.Батжаргал:
-Төрийн эрхийг намаас салгаж, ард түмэнд өгөхийн тулд нам байгуулахаар сүүлийн хоёр гурван жил ажиллаж байна. Швейцарийн төрийн эрх нь ард түмэндээ бүрэн байдаг. Ийм хэлбэрээр төрийг зохион байгуулахаар нам байгуулах ажил маань УДШ-ээс дөрвөн удаа буцаад байгаа.
Үндсэн хуулийг өөрчлөхдөө өөрчилсөн шиг өөрчлөх хэрэгтэй байна. Төрийн эрх мэдлийг ард түмэндээ өгсөн шиг өгөх хэрэгтэй байна.
Э.Мэндамар:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд хэлбэр төдий заалт их байна. Төрийн эрхийг ард түмэнд 100 хувь өгөх шинэчлэлийг бүрэн утгаар нь хийх ёстой гэж бид үзэж байна. АИХ-ын депутат Баадайн Пүрэвдорж агсны бичиж үлдээсэн "Хоёр танхимтай парламент бол монгол түмний авралын од" гэсэн номонд хоёр Үндсэн хууль байдаг. Амьд ахуйдаа төрийн өндөрлөгүүдэд хүргэж өгсөн байдаг. Тэрхүү санааг хэрэгжүүлэхийг шаардаж байгаа нь өнөөдрийн энэхүү хэвлэлийн хурлын гол зорилго юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
маш зэв зүитэй дэмжиж бна .монгол эгэл ард ирэгдийнхээ үгийг сонсох нь зөв .дэмжиж бна.
маш зөв зүйтэй дэмжиж бна
Ард түмний нэр барьж өөрсдийн эрх ашгийн төлөө хууль санаачилж, баталдаг явдал дуусгавар болох ёстой.
Иргэдийн үгийг сонсох нь зөв